Улаанбаатар дахь лавлагааны төв

10 ส.ค. 2565 | เขียนโดย

Улаанбаатар дахь лавлагааны төв



Манай эмнэлгийн албан ёсны лавлагааны төв Монгол улсын Улаанбаатар хотод нээгдлээ. Бид дараах чиглэлээр та бүхнийг дэмжиж ажиллах болно.

Бангкок хотод ирэхийн өмнө:

1. Лавлагаа авч мэдээллийг Synphaet Seriruk эмнэлэгт хүргэх
• Өвчний түүх
a. Өмнөх болон одоогийн өвчний түүх
b. Онош, одоогийн эмчилгээ
c. Шаардлагатай эмчилгээ, эмнэлгийн тусламж

2. Үйлчлүүлэгчийн хүсэлт шаардлага
• Ирэхээр товлож буй өдөр

3. Урьдчилсан дүгнэлт гаргах
• Үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу Synphaet Seriruk эмнэлэг нь мэргэжлийн эмчийг томилж дүгнэлт гаргана.

• Уг дүгнэлтийн дагуу хийгдэх эмчилгээ, эмчилгээнд шаардлагатай хугацаа, эмчилгээ эхлэх боломжтой өдөр болон холбогдон гарах зардал зэргийг мэдэгдэх болно.

4. Шийдвэр гаргах
• Лавлагааны хариутай танилцаж та Synphaet Seriruk эмнэлгээр үйлчлүүлэх эсэхээ шийдэж бидэнд мэдэгдэнэ.

Бангкок хотод байх хугацаанд:

1. Онгоцны буудлаас эмнэлгийн машинаар тосож, эмнэлэгт хүргэж өгөх болно.
2. Эмчийн үзлэг, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийсний дагуу эмчилгээ хийгдэнэ.

Эмчилгээ дуусаж Монголд ирсний дараа

1. Synphaet Seriruk эмнэлэгт хийгдсэн эмчилгээний дараах эм авах, эмчээс зөвлөгөө авах зэрэгт Улаанбаатар дахь лавлагааны төв нь дэмжлэг үзүүлнэ.

Холбогдох утас: +976-86107771
И-мэйл: [email protected]
Хаяг: МУИС-н эдийн засгийн сургуулийн ард, GB center, 3-н давхар, 303 тоот

SHARE
ข่าวประชาสัมพันธ์อื่นๆ